MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-11-12

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 131.5 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 11 дүгээр сарын 9-ний өдрүүдэд 3 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 131.5 сая төгрөг буюу нийт 394,498,413 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 32 компанийн 2,045,797 ширхэг хувьцаа 394,498,413 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

LEND

ЛэндМН ББСБ ХК

1,631,743

122,015,426

2

MNDL

Мандал Даатгал

18,289

90,614,680

3

APU

АПУ

65,877

38,229,813

4

AIC

Ард Даатгал ХК

47,283

35,986,335

5

ADU

ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА

37,230

24,201,090

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

GLMT

Голомт Капитал ХХК

133,696

212,302,610

2

NOVL

Новел инвестмент ХХК

2,641,373

207,362,116

3

BUMB

Бумбат-Алтай ХХК

218,849

76,868,307

4

MNET

Ард секюритиз ХХК

90,639

42,584,419

5

BDSC

БиДиСек ХК

161,655

39,525,991

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 11 дүгээр сарын 9-ний өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,428,236,097,369 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20,560.7 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.25 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ