MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-11-05

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 249.2 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 249.2 сая төгрөг буюу нийт 1,246,479,820 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 40 компанийн 5,218,349 ширхэг хувьцаа 903,169,820 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

ITLS

АЙТҮҮЛС

3,479,953

393,327,529

2

AIC

Ард Даатгал ХК

223,305

169,526,669

3

LEND

ЛэндМН ББСБ ХК

1,122,509

84,261,358

4

APU

АПУ

115,498

67,439,659

5

GOV

ГОВЬ

1,737

59,003,380

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

STIN

Стандарт инвестмент ХХК

7,175,970

857,176,014

2

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

1,014,057

673,227,202

3

MNET

Ард секюритиз ХХК

429,442

288,374,376

4

GLMT

Голомт Капитал ХХК

444,947

136,121,620

5

TDB

Ти Ди Би Капитал ХХК

186,944

129,977,035

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,331 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 343,310,000 төгрөгөөр арилжсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

5,724

590,943,800

3

TDB

Ти Ди Би Капитал ХХК

663

67,891,200

4

GAUL

Гаүли ХХК

270

27,270,000

5

BDSC

БиДиСек ХК

5

515,000

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,411,756,870,714 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20,612.68 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.19 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ