MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-10-29

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 161.3 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 161.3 сая төгрөг буюу нийт 806,639,445 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 46 компанийн 2,083,993 ширхэг хувьцаа 806,639,445 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

LEND

ЛэндМН ББСБ ХК

1,400,895

107,558,371

2

AIC

Ард Даатгал ХК

228,366

180,718,771

3

ITLS

АйТүүлс ХК

145,805

17,102,326

4

APU

АПУ ХК

84,133

49,537,211

5

MBW

Монгол Базальт ХК

57,382

19,379,723

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

GLMT

Голомт Капитал ХХК

742,036

237,405,858

2

TDB

Ти Ди Би Капитал ХХК

721,487

170,214,938

3

MNET

Ард секюритиз ХХК

574,820

363,035,380

3

STIN

Стандарт инвестмент ХХК

410,332

201,210,192

4

BUMB

Бумбат-Алтай ХХК

343,993

75,764,999

5

BDSC

БиДиСек ХК

238,638

117,898,669

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,432,668,804,135 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20,652.18 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.87 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ