ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 650 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
Монголын хөрөнгийн бирж 2018 оны 10 дугаар сарын 8-ний өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 650 сая төгрөг буюу нийт 3,250,039,290 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 36 компанийн 13,408,495 ширхэг хувьцаа 2,152,805,300 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | JTB | ЖЕНКО ТУР БЮРО | 10,359,954 | 725,204,280 |
2 | MNDL | Мандал Даатгал | 130,647 | 638,953,348 |
3 | AIC | Ард Даатгал ХК | 368,367 | 316,886,871 |
4 | LEND | ЛэндМН ББСБ ХК | 2,135,165 | 154,254,693 |
5 | GOV | ГОВЬ | 2,747 | 92,980,580 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 1,295,948 | 2,612,172,983 |
2 | BDSC | БиДиСек ХК | 21,115,201 | 1,681,377,820 |
3 | GLMT | Голомт Капитал ХХК | 931,049 | 974,929,275 |
4 | MNET | Ард секюритиз ХХК | 534,635 | 452,207,771 |
5 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 925,463 | 154,789,468 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 10 дугаар сарын 8-ний өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,489 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 1,097,233,990 төгрөгөөр арилжсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 20,978 | 2,194,467,980 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,407,789,335,466 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20463.15 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.31 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ