ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 105.5 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
Монголын хөрөнгийн бирж 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 105.5 сая төгрөг буюу нийт 527,718,310.4 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 41 компанийн 1,708,274 ширхэг хувьцаа 480,769,380 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MCH | МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО | 320,511 | 151,710,535 |
2 | APU | АПУ | 170,024 | 101,324,864 |
3 | LEND | ЛэндМН ББСБ ХК | 929,328 | 65,670,122 |
4 | MBW | Монгол Базальт ХК | 159,453 | 58,359,316 |
5 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 3,942 | 32,919,150 |
Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | GLMT | Голомт Капитал ХХК | 498,618 | 232,434,747 |
2 | MONG | Монгол секюритиес ХК | 330,892 | 152,444,892 |
3 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 371,494 | 87,421,904 |
4 | GAUL | Гаүли ХХК | 404,553 | 85,082,665 |
5 | BDSC | БиДиСек ХК | 277,884 | 80,933,470 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 8-р сарын 06-ны өдрөөс 8-р сарын 10-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 468 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 46,948,930төгрөгөөр арилжаалсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | GLMT | Голомт Капитал ХХК | 562 | 56,497,860 |
2 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 374 | 37,400,000 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,365,751,279,847.82 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19388.47 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.74 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ