MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-07-27

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 207.2 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 207.2 сая төгрөг буюу нийт 1,036,318,735.12 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 40 компанийн 6,513,364 ширхэг хувьцаа 794,069,135.12 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

LEND

ЛэндМН ББСБ ХК

5,957,718

379,768,598

2

TTL

ТАВАН ТОЛГОЙ

10,881

97,619,300

3

MBW

Монгол Базальт ХК

207,642

77,567,372

4

APU

АПУ

113,796

66,062,297

5

GOV

ГОВЬ

2,192

52,995,760

Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

GLMT

Голомт Капитал ХХК

1,916,962.00

505,583,796.40

2

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

6,107,872.00

417,359,009.40

3

BDSC

БиДиСек ХК

305,254.00

379,199,132.90

4

TDB

Ти Ди Би Капитал ХХК

1,087,088.00

148,754,682.90

5

BUMB

Бумбат-Алтай ХХК

796,036.00

132,498,736.10

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 07-р сарын 23-ны өдрөөс 07-р сарын 27-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,320 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 242,249,600 сая төгрөгөөр арилжаалсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

GLMT

Голомт Капитал

2,640

277,939,200

2

BDSC

БиДиСек

2,000

206,560,000

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 07 дугаар сарын 27-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,361,516,976,987.77 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19345.19 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.65 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ