ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 235.1 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
Монголын хөрөнгийн бирж 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 18-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 235.1 сая төгрөгийн гүйлгээ буюу нийт 1,175,882,817 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 102 компанийн 4,061,994 ширхэг хувьцаа 394,142,054 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | LEND | ЛэндМН ББСБ ХК | 3,780,761 | 178,270,027 |
2 | APU | АПУ | 245,211 | 141,749,010 |
3 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 10,489 | 97,123,275 |
4 | GOV | ГОВЬ | 1,887 | 40,794,140 |
5 | SUU | СҮҮ | 112,092 | 23,141,178 |
Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 3,265,637 | 189,655,597 |
2 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 722,137 | 135,834,968 |
3 | BDSC | БиДиСек ХК | 492,132 | 132,152,973 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 1,480,150 | 126,759,115 |
5 | STIN | Стандарт инвестмент ХХК | 408,773 | 111,178,504 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
2018 оны 05-р сарын 14-ний өдрөөс 05-р сарын 18-ний өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 8,000 | 833,760,000 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
3. КОМПАНИЙН БОНДЫН АРИЛЖАА:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
2018 оны 05-р сарын 14-ний өдрөөс 05-р сарын 18-ний өдрүүдэд компаний бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,025 ширхэг "Сүү Бонд" 202.5 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | GLMT | Голомт Капитал ХХК | 2,025 | 202,500,000.00 |
2 | NOVL | Новел инвестмент ХХК | 2,025 | 202,500,000.00 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2018 оны 05 дугаар сарын 18-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2,366,900,928,266.51 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19,213.17 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.21 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ