ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 1.3 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
Монголын хөрөнгийн бирж 2018 оны 03 дугаар сарын 12-ноос 03 дугаар сарын 16-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 6,635,711,682 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 1.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 53 компанийн 21,869,492 ширхэг хувьцаа 1,007,905,402 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | LEND | ЛэндМН ББСБ ХК | 21,251,181 | 543,569,191 |
2 | APU | АПУ | 239,906 | 163,188,692 |
3 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 14,242 | 161,420,930 |
4 | GOV | ГОВЬ | 1,842 | 44,523,080 |
5 | JIV | ЖИНСТ-УВС | 15,234 | 22,179,725 |
Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 40,045,698 | 1,012,375,803 |
2 | BDSC | БиДиСек ХК | 407,471 | 151,703,131 |
3 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 171,459 | 134,240,571 |
4 | ARD | Ард капитал групп ХХК | 182,907 | 120,091,208 |
5 | GLMT | Голомт Капитал ХХК | 848,381 | 103,276,579 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс 03-р сарын 16-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээл дээр арилжаагүй.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 10 удаагийн хэлцлээр 6,313 ширхэг үнэт цаас 627,806,280 төгрөгөөр арилжаалагдлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 9,108 | 899,687,760 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 1,500 | 147,300,000 |
3 | BLMB | Блүмсбюри секюритиес ХХК | 703 | 72,970,400 |
4 | GLMT | Голомт Капитал ХХК | 703 | 72,970,400 |
5 | NOVL | Новел инвестмент ХХК | 400 | 41,272,000 |
6 | GAUL | Гаүли ХХК | 212 | 21,412,000 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
3. КОМПАНИЙН БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2018 оны 03 дугаар сарын 16-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,571,399,949,157 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20,990 нэгж болж 0.91 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ