MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-02-05

Монголын хөрөнгийн биржээр өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 106.1 сая төгрөгийн арилжаа хийсэн байна.

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 1 дүгээр сарын 29-ноос 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 530,500,434 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 106.1 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 49 компанийн 677,001 ширхэг хувьцааг 387,533,995 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

APU

АПУ

127,502

88,900,454

2

GOV

ГОВЬ

3,414

84,551,900

3

TTL

ТАВАН ТОЛГОЙ

6,677

70,296,040

4

BDS

БИ ДИ СЕК

29,660

35,509,269

5

HGN

ХӨХ ГАН

179,390

17,760,115

Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BDSC

БиДиСек ХК

354,203

251,369,082.98

2

BUMB

Бумбат-Алтай ХХК

119,115

89,680,785.50

3

GLMT

Голомт Капитал ХХК

191,655

82,893,767.00

4

STIN

Стандарт инвестмент ХХК

126,003

74,359,118.64

5

ARD

Ард капитал групп ХХК

41,472

43,456,482.40

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

2018 оны 1-р сарын 29-ний өдрөөс 2-р сарын 2-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээл дээр арилжаагүй.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 4 удаагийн хэлцлээр 1,405 ширхэг үнэт цаас 142,766,440 төгрөгөөр арилжаалагдлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BLMB

Блүмсбюри секюритиес ХХК

2,087

209,964,240

2

GLMT

Голомт Капитал ХХК

703

73,571,040

3

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

20

1,997,600

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

3. КОМПАНИЙН БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

2

200,000

2

GLMT

Голомт Капитал ХХК

1

100,000

3

NOVL

Новел инвестмент ХХК

1

100,000

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 2 дугаар сарын 02-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,545,518,265,492 болсон бол "MSE ALL" индекс 1179.95 нэгж болж 0.07 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ