ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 5.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Монголын хөрөнгийн бирж 2017 оны 9-р дугаар сарын 11-нээс 9-р сарын 15-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 28,443,747,597 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 5.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 61 компанийн 1,526,936 ширхэг хувьцаа 627,944,991 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн /төг/ |
1 | APU | АПУ | 548,085 | 283,966,608 |
2 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 11,101 | 90,413,995 |
3 | GOV | ГОВЬ | 4,601 | 86,797,310 |
4 | TCK | ТАЛХ ЧИХЭР | 1,432 | 31,524,000 |
5 | SUU | СҮҮ | 148,383 | 23,468,465 |
Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн /төг/ |
1 | BDSC | БиДиСек ХК | 1,167,254 | 426,256,203.15 |
2 | STIN | Стандарт инвестмент ХХК | 734,000 | 199,319,210.90 |
3 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 167,632 | 108,758,402.00 |
4 | GLMT | Голомт Капитал ХХК | 242,668 | 104,866,447.93 |
5 | NOVL | Новел инвестмент ХХК | 92,827 | 79,901,101.50 |
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 231,091 ширхэг үнэт цаасыг 21,890,469,097 төгрөгөөр арилжлаа.
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн /төг/ |
1 | BDSC | "БиДиСек ҮЦК" ХК | 182,101 | 17,249,775,640 |
2 | TNGR | "Тэнгэр капитал ҮЦК" ХХК | 41,242 | 4,087,295,048 |
3 | GLMT | "Голомт капитал ҮЦК" ХХК | 1,971 | 176,495,919 |
4 | NOVL | "Новел инвестмент ҮЦК" ХХК | 2,125 | 199,832,875 |
5 | BZIN | "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 1,638 | 159,469,128 |
6 | MNET | "Ард секьюритиз ҮЦК" ХХК | 986 | 95,993,016 |
7 | GAUL | "Гаүли ҮЦК" ХХК | 576 | 56,077,056 |
8 | MSEC | "Монсек ҮЦК" ХХК | 369 | 33,945,786 |
9 | STIN | "Стандарт инвестмент ҮЦК" ХХК | 83 | 8,080,548 |
Нийт | 231,091 | 21,890,469,097 | ||
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 12 удаагийн хэлцлээр 27,988 ширхэг үнэт цаас 2,764,576,820 төгрөгөөр арилжаалагдлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн /төг/ |
1 | NOVL | "Новел инвестмент ҮЦК" ХХК | 55,498 | 5,482,411,500 |
2 | BDSC | БиДиСек ХК | 414 | 40,557,820 |
3 | BZIN | "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 64 | 6,184,320 |
Нийт | 55,976 | 5,529,153,640 | ||
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн нийт 3 удаагийн хэлцлээр 551 ширхэг үнэт цаас 55,100,000 төгрөгөөр арилжаалагдлаа.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн /төг/ |
1 | NOVL | "Новел инвестмент ҮЦК" ХХК | 2,125 | 199,832,875 |
2 | BZIN | "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 500 | 50,000,000 |
3 | GLMT | "Голомт капитал ҮЦК" ХХК | 50 | 5,000,000 |
4 | TDB | "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК | 1 | 100,000 |
2017 оны 9-р дугаар сарын 15-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,962,321,174,403 төгрөг болсон бол "MSE ALL" индекс 1027.63 нэгж болж 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ