ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 3.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Монголын хөрөнгийн бирж 2017 оны 8-р дугаар сарын 28-наас 9-р сарын 01-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 19,076,973,883 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 3.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 39 компанийн 380,291 ширхэг хувьцаа 221,788,334.68 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн |
1 | APU | АПУ | 120,663 | 54,605,934 |
2 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 6,463 | 51,473,565 |
3 | GOV | ГОВЬ | 2,699 | 40,517,770 |
4 | SUU | СҮҮ | 98,326 | 15,978,659 |
5 | MMX | МАХИМПЕКС | 5,968 | 14,321,810 |
Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд:
№ | ҮЦК Симбол | Компанийн нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 285,424 | 152,723,605.43 |
2 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 70,841 | 41,833,165.93 |
3 | GLMT | Голомт Капитал ХХК | 47,547 | 36,178,927.40 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 34,322 | 35,957,609.00 |
5 | STIN | Стандарт инвестмент ХХК | 31,307 | 27,552,988.00 |
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 168,639 ширхэг үнэт цаасыг 16,119,183,928 төгрөгөөр арилжлаа.
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | ҮЦК-ны симбол | Компанийн нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн /төг/ |
1 | BDSC | "БиДиСек ҮЦК" ХК | 51,538 | 4,923,466,922 |
2 | NOVL | "Новел инвестмент ҮЦК" ХХК | 37,257 | 3,567,240,682 |
3 | GLMT | "Голомт капитал ҮЦК" ХХК | 34,948 | 3,338,162,506 |
4 | BZIN | "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 29,796 | 2,818,921,658 |
5 | MNET | "Ард секьюритиз ҮЦК" ХХК | 7,324 | 713,006,048 |
6 | STIN | "Стандарт инвестмент ҮЦК" ХХК | 6,887 | 670,463,224 |
7 | ZRGD | "Зэргэд ҮЦК" ХХК | 520 | 52,000,000 |
8 | GAUL | "Гаүли ҮЦК" ХХК | 369 | 35,922,888 |
Нийт | 168,639 | 16,119,183,928 | ||
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 8 удаагийн арилжаагаар 26,699 ширхэг үнэт цаас 2,542,701,620 төгрөгөөр арилжаалагдлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | ҮЦК-ны симбол | Компанийн нэр | Тоо /ширхэг/ | Үнийн дүн /төг/ |
1 | NOVL | "Новел инвестмент ҮЦК" ХХК | 51,892 | 4,935,668,860 |
2 | BZIN | "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 1,506 | 149,734,380 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2016 оны 9-р дугаар сарын 01-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 1,816,854,443,781 төгрөг болсон бол "MSE ALL" индекс 966.22 нэгж болж 1.62 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ