MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-09-05

2016 оны 08 сарын 29-өөс 09 сарын 02 өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 707,084,827.00 төгрөгийн арилжаа хийлээ.

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 08 дугаар сарын 29-өөс 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 707,084,827.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 141.4 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 32 компанийн 135,428.00 ширхэг хувьцааг 55,289,367.17 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

APU

"Апу" ХК

26,251,963

2

SUU

"Сүү" ХК

6,338,391

3

GTL

"Гутал" ХК

5,405,700

4

GOV

"Говь" ХК

4,113,910

5

TCK

"Талх чихэр" ХК

3,667,550

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

BDSC

"Би Ди Сек ҮЦК" ХК

19,065,872

2

BUMB

"Бумбат-Алтай ҮЦК" ХХК

15,021,930

3

ZRGD

"Зэргэд ҮЦК" ХХК

12,807,888

4

UNDR

"Өндөрхаан инвест ҮЦК" ХХК

12,339,243

5

TDB

"Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК

11,539,625

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 5 удаагийн арилжаагаар 6,603 ширхэг үнэт цаасыг 651,795,460.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

2

NOVL

"Новел инвестмент ҮЦК" ХХК

515,760,160

3

BZIN

"Дэү секьюритис Монгол ҮЦК" ХХК

480,734,760

2016 оны 09 дугаар сарын 02-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,398,604,639,524.32 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.73% буурсан ба "MSE ALL" индекс 834.43 нэгж болж 1.67%-иар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ