MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-07-04

2016 оны 06 сарын 27-оос 07 сарын 01 өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 351,076,716.00 төгрөгийн арилжаа хийлээ.

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 06 дугаар сарын 27-оос 07 дугаар сарын 01-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 351,076,716.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 87.8 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 32 компанийн 798,867.00 ширхэг хувьцааг 251,064,556.00 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

MNP

"Монгол шуудан" ХК

201,423,665

2

APU

"Апу" ХК

11,093,700

3

BNG

"Баянгол зочид буудал" ХК

10,041,160

4

GOV

"Говь" ХК

3,860,825

5

HRM

"Гермес центр" ХК

3,799,295

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

MNET

"Ард секюритиз ҮЦК" ХК

400,032,698

2

BDSC

"Би Ди Сек ҮЦК" ХК

24,799,935

3

STIN

"Стандарт инвестмент ҮЦК" ХК

19,454,752

4

BZIN

"Дэү секьюритис Монгол ҮЦК" ХХК

11,070,450

5

APS

"Азиа Пасифик секьюритис ҮЦК" ХХК

8,708,690

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 1,033 ширхэг үнэт цаасыг 100,012,160.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

BZIN

"Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК

200,024,320

2016 оны 07 дугаар сарын 01-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,415,555,074,150.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 3.77% буурсан ба "MSE ALL" индекс 871.23 нэгж болж 0.94%-иар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ