MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-06-20

2016 оны 06 сарын 13-аас 06 сарын 17 өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 123,997,153.20 төгрөгийн арилжаа хийлээ.

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 06 дугаар сарын 13-аас 06 дугаар сарын 17-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 40,260,602.80 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 8.0 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 31 компанийн 34,097.00 ширхэг хувьцааг 40,260,602.80 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

GOV

"Говь" ХК

10,183,430

2

BDSC

"Би Ди Сек" ХК

7,388,040

3

SUL

"Газар сүлжмэл" ХК

4,090,900

4

SHV

"Шивээ овоо" ХК

3,301,326

5

GTL

"Гутал" ХК

2,915,020

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

BDSC

"Би Ди Сек ҮЦК" ХК

36,074,993

2

TABO

"Таван богд ҮЦК" ХК

8,010,735

3

DELG

"Дэлгэрхангай секюритиз ҮЦК" ХХК

7,666,366

4

UNDR

"Өндөрхаан инвест ҮЦК" ХХК

4,476,207

5

NOVL

"Новел инвестмент ҮЦК" ХХК

3,176,540

2016 оны 06 дугаар сарын 17-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,385,518,972,424.42 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.31% буурсан ба "MSE ALL" индекс 830.92 нэгж болж 0.42%-иар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ