MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-06-13

2016 оны 06 сарын 06-аас 06 сарын 10 өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 132,403,436.20 төгрөгийн арилжаа хийлээ.

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 06 дугаар сарын 06-аас 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 132,403,436.20 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 26.5 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 27 компанийн 32,141.00 ширхэг хувьцааг 121,897,153.20 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

APU

"Апу" ХК

36,004,965

2

TCK

"Талх чихэр" ХК

32,789,100

3

SHV

"Шивээ овоо" ХК

9,688,230

4

SUU

"Сүү" ХК

9,423,000

5

TTL

"Таван толгой" ХК

8,485,441

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

BDSC

"Би Ди Сек ҮЦК" ХК

122,562,963

2

GNDX

"Гендекс ҮЦК" ХК

21,249,955

3

BUMB

"Бумбат-Алтай ҮЦК" ХХК

14,900,222

4

ARD

"Ард капитал группҮЦК" ХХК

12,865,800

5

TDB

"Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК

12,612,461

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг 2,110,000.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

TNGR

"Тэнгэр капитал ҮЦК" ХК

2,110,000

2016 оны 06 дугаар сарын 10-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,339,717,924,498.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.07% өссөн ба "MSE ALL" индекс 792.73 нэгж болж 1.71%-иар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ