MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-05-09

2016 оны 05 сарын 02-оос 05 сарын 06 өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 236,839,827.30 төгрөгийн арилжаа хийлээ.

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 05 дугаар сарын 02-оос 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 236,839,827.30 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 47.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 35 компанийн 87,383.00 ширхэг хувьцааг 236,839,827.30 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

DES

"Дорнод худалдаа" ХК

147,200,000

2

APU

"Апу" ХК

35,054,886

3

SUU

"Сүү" ХК

9,820,400

4

BNG

"Баянгол зочид буудал" ХК

7,612,500

5

TTL

"Таван толгой" ХК

7,235,140

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

MSEC

"Монсек ҮЦК" ХХК

296,083,285

2

BDSC

"Би Ди Сек ҮЦК" ХК

55,744,061

3

NOVL

"Новел инвестмент ҮЦК" ХХК

29,880,659

4

ZRGD

"Зэргэд ҮЦК" ХХК

15,338,925

5

NSEC

"Нэйшнл инвестмент ҮЦК" ХХК

12,950,000

2016 оны 05 дугаар сарын 06-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,310,699,642,648.95 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 3.42% өссөн ба "MSE ALL" индекс 780.01 нэгж болж 1.39%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ