MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-03-07

2016 оны 02 сарын 29-өөс 03 сарын 04 өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 52,816,042.00 төгрөгийн арилжаа хийлээ.

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 02 дугаар сарын 29-өөс 03 дугаар сарын 04-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 52.8 сая төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 10.5 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 35 компанийн 26,632.00 ширхэг хувьцааг 46,316,042.00 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

APU

"Апу" ХК

14,395,728

2

GOV

"Говь" ХК

8,488,980

3

TTL

"Таван толгой" ХК

3,985,608

4

SUL

"Газар сүлжмэл" ХК

3,285,350

5

BUK

"УБ-бүк" ХК

2,550,000

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

BDSC

"Би Ди Сек ҮЦК" ХК

24,546,472

2

STIN

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

17,824,898

3

GNDX

"Гендекс ҮЦК" ХХК

14,242,670

4

GAUL

"Гаүли ҮЦК" ХК

4,955,546

5

ARD

"Ард капитал групп ҮЦК" ХХК

3,808,655

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 65 ширхэг үнэт цаасыг 6,500,000.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

BDSC

"Би Ди Сек ҮЦК" ХК

5,600,000

2

NOVL

"Новел инвестмент ҮЦК" ХХК

600,000

3

GLMT

"Голомт секьюритиз ҮЦК" ХХК

300,000

2016 оны 03 дугаар сарын 04-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,412,501,613,470.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.32% буурсан ба "MSE ALL" индекс 850.01 нэгж болж 1.46%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ