MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-01-26

2016 оны 01 сарын 11-15-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1 тэрбум төгрөгийн арилжаа хийлээ.

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 01 дүгээр сарын 11-ээс 15-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1 тэрбум төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 204.9 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 33 компанийн 21,857.00 ширхэг хувьцааг 61,322,698.00 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

APU

"Апу" ХК

28,867,249

2

MIK

"Мик холдинг" ХК

8,548,230

3

SUU

"Сүү" ХК

7,144,700

4

NEH

"Дархан нэхий" ХК

6,897,800

5

GOV

"Говь" ХК

2,320,570

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

GNDX

"Гендекс ҮЦК" ХХК

27,982,500

2

TDB

"Ти ди би капитал ҮЦК" ХХК

20,004,845

3

GDSC

"Гүүдсек ҮЦК" ХК

19,846,750

4

BDSC

"Би Ди Сек ҮЦК" ХК

17,060,127

5

ZRGD

"Зэргэд ҮЦК" ХХК

10,134,320

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 8,315 ширхэг үнэт цаасыг 831,500,000.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

NOVL

"Новел инвестмент ҮЦК" ХХК

543,700,000

2

BZIN

"Дэү Секьюритис ҮЦК" ХХК

237,600,000

3

BDSC

"Би Ди Сек ҮЦК" ХК

43,100,000

4

STIN

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

6,600,000

5

GLMT

"Голомт секюритиз ҮЦК" ХХК

500,000

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 4 удаагийн арилжаагаар 1,439 ширхэг үнэт цаасыг 131,880,860.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

NOVL

"Новел инвестмент ҮЦК" ХХК

203,786,040

2

BZIN

"Дэү Секьюритис ҮЦК" ХХК

59,575,680

3

BDSC

"Би Ди Сек ҮЦК" ХК

400,000

2016 оны 01 дүгээр сарын 15-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,452,736,985,261.18 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.56% буурсан ба "MSE ALL" индекс 862.38 нэгж болж 1.20%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ