MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-01-08

2016 оны 01 сарын 04-08-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 6.9 тэрбум төгрөгийн арилжаа хийлээ.

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 01 дүгээр сарын 04-өөс 08-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 6.9 тэрбум төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 1.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Анхдагч зах зээлийн арилжаагаар “Монгол шуудан” ХК-ийн олон нийтэд санал болгосон 33,859,363 ширхэг энгийн хувьцааг 6,263,982,155,000 төгрөгөөр арилжсан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 36 компанийн 19,006.00 ширхэг хувьцааг 95,889,962.80 төгрөгөөр арилжлаа.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

MIK

"Мик холдинг" ХК

77,042,200

2

SUU

"Сүү" ХК

6,261,000

3

APU

"Апу" ХК

3,221,660

4

GOV

"Говь" ХК

1,683,000

5

MSC

"Монгол секюритиес" ХК

1,039,440

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

TDB

"Ти ди би капитал ҮЦК" ХХК

110,823,047

2

DRBR

"Дархан брокер ҮЦК" ХХК

26,164,868

3

GAUL

"Гаүли ҮЦК" ХХК

12,569,200

4

ARD

"Ард капитал групп ҮЦК" ХХК

7,978,300

5

BDSC

"Би Ди Сек ҮЦК" ХК

7,929,878

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 3 удаагийн арилжаагаар 6,442 ширхэг үнэт цаасыг 638,435,300.00 төгрөгөөр арилжсан байна.

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

NOVL

"Новел инвестмент ҮЦК" ХХК

638,435,300

2016 оны 01 дүгээр сарын 08-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,475,849,465,883.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 16.89% өссөн ба "MSE ALL" индекс 872.93 нэгж болж 2.89%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ