MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2015-10-19

2015 оны 10 сарын 12-оос 17-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,039,958,250.00 төгрөгийн арилжаа хийлээ.

Монголын хөрөнгийн бирж 2015 оны 10 дугаар сарын 12-оос 17-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,039,958,250.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 2,007,991,650.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 33 компанийн 27,782.00 ширхэг хувьцааг 39,958,250.00 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

TTL

ТАВАН ТОЛГОЙ ХК

8,393,600

2

UID

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК

7,489,079

3

GOV

ГОВЬ ХК

4,274,220

4

SHG

ШАРЫН ГОЛ ХК

3,482,711

5

NEH

ДАРХАН НЭХИЙ

3,114,000

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

BDSC

БиДиСек ҮЦК ХК

26,988,906

2

MICC

Эм Ай Си Си ҮЦК ХХК

12,109,376

3

APS

Азиа Пасифик Секьюритис ҮЦК ХХК

4,476,402

4

TABO

Таван богд ҮЦК ХХК

3,653,650

5

MSDQ

Масдак ҮЦК ХХК

3,239,335

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,000 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 10,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа.

2015 оны 10 дүгээр сарын 17-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,319,867,831,101.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.52% өссөн ба MSE ALL индекс 932.37 нэгж болж 0.05%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ