ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2015 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд 10,226,621,825.00 төгрөгийн үнэт цаас арилжлаа.
Монголын хөрөнгийн бирж 2015 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10.2 тэрбум төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 2,045,324,365.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Хувьцааны арилжаа:
Нийт 26 компанийн 1,532,576.00 ширхэг хувьцааг 226,621,825.00 төгрөгөөр арилжсан.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС
№ | Үнэт цаасны нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | RMC | РЕМИКОН ХК | 109,971,918 |
2 | HZB | ГАН ХЭРЛЭН ХК | 82,016,870 |
3 | SUL | ГАЗАР СҮЛЖМЭЛ ХК | 8,402,160 |
4 | APU | АПУ ХК | 7,779,880 |
5 | SUU | СҮҮ ХК | 6,762,000 |
ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | MSEC | Монсек ҮЦК ХК | 169,785,770 |
2 | STIN | Стандарт инвестмент ҮЦК ХХК | 117,153,662 |
3 | FRON | Фронтиер ҮЦК ХХК | 109,900,952 |
4 | ARGB | Аргай бэст ҮЦК ХХК | 13,524,000 |
5 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 11,764,444 |
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,000 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 10,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 4,602,700,000 |
2 | TNGR | Тэнгэр капитал ҮЦК ХХК | 4,589,000,000 |
3 | TDB | Ти Ди Би КапиталҮЦК ХХК | 535,000,000 |
4 | BZIN | Дэү Секьюритис Монгол ҮЦК ХХК | 252,600,000 |
5 | TABO | Таван богд ҮЦК ХХК | 17,200,000 |
2015 оны 10 дугаар сарын 02-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,282,657,715,673.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.28% буурсан ба MSE ALL индекс 973.46 нэгж болж 0.92%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ