ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2015 оны 9 дүгээр сарын 14-ноос 18-ны өдрүүдэд 10,098,445,270.00 төгрөгийн үнэт цаас арилжлаа.
Монголын хөрөнгийн бирж 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,098,445,270.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 2,019,689,054.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Хувьцааны арилжаа:
Нийт 49 компанийн 61,656.00 ширхэг хувьцааг 98,270,270.00 төгрөгөөр арилжсан.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС
№ | Үнэт цаасны нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | APU | АПУ ХК | 21,592,470 |
2 | BAN | БАГАНУУР ХК | 12,779,510 |
3 | GOV | ГОВЬ ХК | 9,497,320 |
4 | TCK | ТАЛХ ЧИХЭР ХК | 7,253,500 |
5 | SHG | ШАРЫН ГОЛ ХК | 5,751,310 |
ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 72,332,128 |
2 | GAUL | Гаүли ҮЦК ХХК | 28,268,210 |
3 | ARD | Ард капитал групп ҮЦК ХХК | 16,294,206 |
4 | APS | Азиа пасифик секьюритис ҮЦК ХХК | 16,168,580 |
5 | MSDQ | Масдак ҮЦК ХХК | 12,854,315 |
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,000 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 10,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа. Мөн 2 ширхэг ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 175,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | MSEC | Монсек ҮЦК ХХК | 5,717,500,000 |
2 | TNGR | Тэнгэр капитал ҮЦК ХХК | 4,278,200,000 |
3 | SECP | Сикап ҮЦК ХХК | 3,000,000 |
4 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 1,300,000 |
2015 оны 9 дүгээр сарын 18-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,323,665,657,634.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 3.53% өссөн ба MSE ALL индекс 973.85 нэгж болж 2.33%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ