MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2015-09-07

2015 оны 8 сарын 31-нээс 9 сарын 04-ний хооронд нийт 11,178,978,787.00 төгрөгийн арилжаа хийгдэж өдөрт дундажаар 2,235,795,757.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна

Монголын хөрөнгийн бирж 2015 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 11,178,978,787.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 2,235,795,757.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 37 компанийн 149,348.00 ширхэг хувьцааг 28,230,847.00 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС

№

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

MRX

МЕРЕКС ХК

10,082,240

2

APU

АПУ ХК

9,875,720

3

SUU

СҮҮ ХК

2,530,000

4

GOV

ГОВЬ ХК

1,167,000

5

MMX

МАХИМПЕКС ХК

826,290

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

STIN

Стандарт инвестмент ҮЦК ХХК

22,506,007

2

BDSC

БиДиСек ҮЦК ХК

19,411,773

3

ARGB

Аргай бест ҮЦК ХХК

3,920,718

4

GNDX

Гендекс ҮЦК ХХК

3,049,120

5

GLMT

Голомт секюритиз ҮЦК ХК

2,696,850

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,000 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 10,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа. Мөн 11,782 ширхэг ЗГҮЦ хоёрдахь зах зээлийн арилжаагаар 1,150,747,940.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

№

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

TNGR

Тэнгэр капитал ҮЦК ХК

5,723,800,000

2

STIN

Голомт секюритиз ҮЦК ХК

3,171,700,000

3

GLMT

Стандарт инвестмент ҮЦК ХХК

2,027,900,000

4

BDSC

БиДиСек ҮЦК ХК

763,800,000

5

BZIN

Дэү секьюритис монгол ҮЦК ХК

461,500,000

2015 оны 9 дүгээр сарын 04-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,296,786,566,436.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.97% өссөн ба MSE ALL индекс 962.16 нэгж болж 1.13%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ