ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2015 оны 5 сарын 4-нөөс 8-ний хооронд нийт 3.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж өдөрт дундажаар 640 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Монголын хөрөнгийн бирж 2015 оны 5 дугаар сарын 04-нөөс 08-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 3.2 тэрбум төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 640 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Хувьцааны арилжаа:
Нийт 33 компанийн 527,002.00 ширхэг хувьцааг 132,871,161.00 төгрөгөөр арилжсан.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС
№ | Үнэт цаасны нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | APU | АПУ ХК | 35,512,307 |
2 | MRX | МЕРЕКС ХК | 30,180,300 |
3 | HRM | ГЕРМЕС ЦЕНТР ХК | 22,179,640 |
4 | GOV | ГОВЬ ХК | 18,764,270 |
5 | SUU | СҮҮ ХК | 6,600,000 |
ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 84,826,400 |
2 | MSEC | Монсек ҮЦК ХХК | 50,182,950 |
3 | ARGB | Аргай Бэст ҮЦК ХХК | 25,266,780 |
4 | GNDX | Гендекс ҮЦК ХХК | 20,975,165 |
5 | MWTS | Эм Даблью Ти Эс ҮЦК ХХК | 20,731,863 |
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 30,523 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 3,052,300,000.00 төгрөгөөр арилжлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | GLMT | Голомт Секюритиз ҮЦК ХК | 1,634,800,000 |
2 | BDSEC | БиДиСек ҮЦК ХК | 873,800,000 |
3 | BZIN | Дэү Секьюритис Монгол ҮЦК ХХК | 298,300,000 |
4 | ALTN | Алтан Хоромсог ҮЦК ХХК | 124,100,000 |
5 | SECP | Сикап ҮЦК ХХК | 82,300,000 |
2015 оны 5 дугээр сарын 08-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,263,645,423,084.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.45% буурсан ба MSE ALL индекс 943.63 нэгж болж 0.83%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ