MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2018-03-13

2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 3.00 төгрөг буюу нийт 1.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

"Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №03/04 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 56.64 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийн өдрийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөр тогтоож 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн компанийн байран дээр тараахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ