MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2019-03-06

Компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг 10 мөнгөний ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

"Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03/03 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг 10 мөнгөний ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, ногдол ашиг төлөх өдрийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байхаар тус тус тогтоосон байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ