MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ДАРХАН НЭХИЙ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2020-02-03

"Дархан Нэхий” ХК нэгж хувьцаандаа 210 төгрөг буюу нийт 232.1 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.

"Дархан Нэхий” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 1-р сарын 31-ний өдрийн №02/3 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 210 төгрөг буюу нийт 232.1 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2020 оны 2 сарын 25-ны өдрөөр гаргах бөгөөд ногдол ашиг тараах өдрийг 2020 оны 9 сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 сарын 30-ний өдөр хооронд тогтоож, компанийн байранд хуваарилаж, үлдсэн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг ҮЦТХТ-д шилжүүлэхээр шийдвэрлэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ