MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ДАРХАН НЭХИЙ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ЗОГСООЛОО

2020-07-09

Холбогдох өөрчлөлтийг "ҮЦТХТ" ТӨХХК-нд хийж дуусах хүртлэх хугацаагаар үнэт цаасны арилжааг зогсоохоор боллоо.

"Дархан нэхий" ХК нэгж хувьцаагаа 1000 хуваахаар шийдвэрлэж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн бөгөөд СЗХ-ны 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тул Хорооны улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 96 тоот албан шаардлагын дагуу "Дархан нэхий" ХК-ийн үнэт цаасны арилжааг 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн түр зогсоохоор боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ