MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ДАРХАН ГУРИЛ ТЭЖЭЭЛ” ХК-ИЙН НЭМЖ ГАРГАСАН ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭС ХАСАВ

2011-12-21

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 04-р сарын 21-ний өдрийн 119 тоот тогтоол, Монголын Хөрөнгийн Биржийн гүйцэтгэх захирлын 2011 оны 12-р сарын 20-ны өдрийн 230 тушаал, "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 50.2, 57 заалтыг тус тус үндэслэн “Дархан гурил тэжээл” ХК-ийн 2005 онд нэмж гаргасан 100 /нэг зуун/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 582812 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасч тус компанийн гаргасан нийт хувьцааг 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 614 603 ширхэг байхаар тогтоов.