MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ДААТГАГДСАН КОМПАНИЙН БОНДЫН ЗАХИАЛГА МАРГААШ ЭХЭЛНЭ

2015-08-11

"Эрчим бонд"-ын захиалга авах хугацаа: 2015 оны 8 сарын 12-ноос 2015 оны 8 сарын 21

Санхүүгийн шинэ хэрэгсэл болох 100 хувь даатгагдсан компанийн бондыг үнэт цаасны зах зээлд нэвтрүүлж байгаа билээ.

Энэхүү "Эрчим инженеринг" ХХК-ийн гаргаж буй "Эрчим бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны нээлтийг маргааш буюу 2015 оны 8 сарын 12-ны өрийн 10 цагт нээхээр боллоо. Тус үнэт цаасны андеррайтераар "Голомт банк", "Голомт секюритиз" ажиллаж, "Соёмбо даатгал" уг үнэт цаасыг 100% даатгасан байна.

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ