"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНИЙ СУДЛАГДАХУУН КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
Тэмцээний судлагдахуун компани болох "Мандал Даатгал" ХК болон даатгалын зах зээлийн талаар Хөрөнгө оруулалт хариуцсан захирал, Хөрөнгө оруулалтын менежер нар танилцууллаа.
"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК нь Монгол улсад хөрөнгийн зах зээл үүссэний 30 жилийн ойг тохиолдуулан Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа CFA Institute Research Challenge /Судалгааны Сорил/ тэмцээнийг хамтран зохион байгууллахаар болсон билээ. Энэ удаагийн тэмцээн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр МХБ-ийн 6315 удаагийн үнэт цаасны арилжааг нээснээр эхэлсэн бөгөөд 6 их, дээд сургуулийн 9 баг оролцож байна.
Өнөөдөр тэмцээний судлагдахуун компани "Мандал Даатгал" ХК-ийн танилцуулгыг Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзориг, Хөрөнгө оруулалтын менежер Баатаржав нар Монголын Хөрөнгийн Биржийн сургалтын танхимд оролцогч оюутнуудад хийж даатгалын салбарын талаар ярилцлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ