MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2022-02-25

Монголын Хөрөнгийн бирж нь “CFA research challenge" тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын "CFA Research Challenge" тэмцээний нээлт болж, "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийг төлөөлөн Дэд захирал Т.Хаш-Эрдэнэ оролцон үг хэллээ.

Монголын Хөрөнгийн Бирж 2020 оноос хойш тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа билээ. Тэмцээнд манай улсаас 4 их, дээд сургуулийн 6 баг бүхий 30 оюутан оролцож, "Говь" ХК-ийн үйл ажиллагаанд судалгаа хийх бөгөөд тэмцээнд түрүүлсэн баг, оюутнууд Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд оролцон өрсөлдөх юм.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 100 гаруй оюутан хамрагдсан бөгөөд 2020 онд Монголын баг Азийн шилдэг 5 багийн нэгээр шалгарч байсан байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ