MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2020-09-25

Монголын Хөрөнгийн бирж нь хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулан “CFA research challenge" олон улсын тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын "CFA Research Challenge" тэмцээний нээлт болж, тус нийгэмлэгийн ерөнхийлөгч С.Дашдорж Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6315 дахь удаагийн арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.

Энэ жилийн тэмцээнийг Монголд хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 30 жилийн ойг угтан Монголын Хөрөнгийн бирж хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд манай улсаас 7 их, дээд сургуулийн 9 баг бүхий 45 оюутан оролцож, "Мандал даатгал" ХК-ийн үйл ажиллагаанд судалгаа хийх бөгөөд тэмцээнд түрүүлсэн баг, оюутнууд Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд оролцон өрсөлдөх юм.

Өнгөрсөн 4 жилд нийтдээ 100 гаруй оюутан хамрагдсан бөгөөд Монголын баг Азийн шилдэг 5 багийн нэгээр шалгарч байсан байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ