MSE
Бусад мэдээ
Үйл явдал

БУТАНЫ ВАНТ УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ТАНИЛЦЛАА

2016-08-29

Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, туршлагыг судлахаар Бутан улсын хөрөнгийн биржийн төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Бутаны вант улсын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 8 дугаар сарын 29-30 өдрүүдэд Монголын хөрөнгийн бирж дээр сургалт, семинарт хамрагдаж байна.

Энэхүү сургалт, семинарын хүрээнд Бутаны хөрөнгийн биржийн төлөөлөгчид Монголын үнэт цаасны зах зээл, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, дэд бүтцийн талаар туршлага судалснаас гадна Монголын хөрөнгийн биржийн 5296 дахь арилжааг нээж, цан цохих үйл ажиллагаанд оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ