MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"БУЛИГААР" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ

2022-07-26

"Булигаар" ХК-ийн үнэт цаасны арилжааг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс сэргээж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 218 тоот албан шаардлагын дагуу "Булигаар" ХК-ийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс сэргээлээ.

"Мон-Ит Булигаар" ХК-ийн оноосон нэрийг "Булигаар" ХК болгон өөрчилж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор тус компанийн үнэт цаасны арилжааг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс түр зогсоогоод байсан билээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ