MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"БУЛГАН УНДРАГА” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАГДЛАА

2021-03-11

“Ард Бит” ХХК нь сайн дурын үндсэн дээр “Булган Ундрага” ХК-ийн хяналтын багцыг худалдан авсан тул бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах тендер санал гаргалаа.

“Ард Бит” ХХК нь сайн дурын үндсэн дээр “Булган Ундрага” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 99.9 хувийн хувьцааг худалдан авсан тул Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтын дагуу бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах тендер санал гаргалаа.

Санал болгож буй үнэ: 1,117 төгрөг

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 113,096 буюу 99.9 хувь

Худалдан авах тоо ширхэг: 116 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа: 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байрны 2 давхарт

Дэлгэрэнгүй мэдээллийг 77078080, 99043310 утсаар авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ