Үйл явдал
МАРГААШ БҮХ НИЙТИЙН АМРАЛТЫН ӨДӨР ТУЛ БИРЖИЙН АРИЛЖАА ЯВАГДАХГҮЙ
2026-11-09

Монгол Улсын "Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д энэ өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр болохыг заасан байдаг.
Маргааш буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны Мягмар гарагт бүх нийтээр амрах тул "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй, үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье.
Тус өдөр Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын "Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д бүх нийтээр амрах баярын өдөр болохыг заасан байдаг.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ