Үйл явдал
“БОНДЫН ҮР ӨГӨӨЖ “ СЭДЭВТ СУРГАЛТ СЕМИНАР БОЛНО
2016-12-05
Монголын хөрөнгийн бирж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран үнэт цаасны зах зээлээс хөрөнгө хэрхэн босгох талаар мэдлэг мэдээлэл өгөх “БОНДЫН ҮР ӨГӨӨЖ“ сэдэвт сургалт семинарыг 2016 оны 12 дүгээр сарын 09-ний 14.00 цагаас МХБ-ын байранд зохион байгуулна.
Бизнес эрхлэгч та үйл ажиллагаагаа өргөжүүлэх болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг үнэт цаасны зах зээл дээр бонд гаргах замаар шийдвэрлэх боломжтой байдаг.
Урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох,
Банкны зээлийн хүүгээс хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох,
Бондын хүү болон эргэн төлөлтийн нөхцөл уян хатан,
Хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татах боломжтой байдгаараа бусад санхүүгийн хэрэгслүүдээс давуу талтай юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ