MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"БОГД БАНК" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ЗОГСООЛОО

2023-02-17

Холбогдох өөрчлөлтийг "ҮЦТХТ" ТӨХХК-нд хийж дуусах хүртэлх хугацаагаар үнэт цаасны арилжааг зогсоохоор боллоо.

"Богд банк" ХК нэгж хувьцаагаа 20 хуваахаар шийдвэрлэж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн бөгөөд СЗХ-ны 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тул Хорооны улсын байцаагчийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот албан шаардлагын дагуу "Богд банк" ХК-ийн үнэт цаасны арилжааг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ