MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"БОГД БАНК" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

2021-12-24

Ээлжит бус хурал 2022 оны 1-р сарын 31-ний өдрийн 9:00 цагт ХУД-ийн Корпорейт зочид буудлын 5 давхрын Улаанбаатар хурлын танхимд болно.

"Богд банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №21/128 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа.

Хугацаа, байршил: 2022 оны 1-р сарын 31-ны өдрийн 9:00 цагт ХУД-Корпорейт зочид буудлын 5 давхрын Улаанбаатар хурлын танхим

Бүртгэх өдөр: 2022 оны 1-р сарын 10-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж дүрэмд өөрчлөлт оруулах

2. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нөхөн бүрдүүлэх

Хувьцаа эзэмшигчид өөрийн харилцдаг үнэт цаасны компани болон "Богд банк" ХК-ийн байранд ирж хурлын материалтай танилцаж болох бөгөөд хуралд биечлэн оролцох боломжгүй тохиолдолд эчнээ санал өгч болно.

Холбоо барих: 88004962, 85004962 legal@bogdbank.mn, info@bogdbank.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ