Үйл явдал
"БОГД БАНК" ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭНЭ
2021-12-13
"Богд банк" ХК-ийн хоёрдогч зах зээлийн арилжааг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.7 дахь хэсгийг үндэслэн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/4315 тоот тушаалаар "Богд банк" ХК-ийн нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр болсон байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ