“БОГД БАНК” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
“Богд банк ХК-ийн Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол 8 дугаар сарын 15-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцуулав
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “Богд банк ХК-ийн Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол 08 дугаар сарын 15-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Богд банкны өөрийн хөрөнгө 2023 оны хагас жилийн байдлаар 130.5 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд 7.8 дахин, жилд дунджаар 32%-иар өссөн.
Нийт хөрөнгө 2023 оны 2-р улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс 50%-аар өсч, 588.78 тэрбум төгрөгт хүрлээ. 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт хөрөнгө 35 дахин, жил бүр дунджаар 45 хувиар өссөн байна.
Цэвэр ашиг 2023 оны хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 88%-аар өсч 15.13 тэрбум төгрөгт хүрсэн. Ийнхүү 2023 оны эцсийн зорилтот түвшин 29 тэрбум төгрөгт хүрэхээс одоогийн байдлаар ашиг 52%-ийн гүйцэтгэлтэй байна.
Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.
Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ