MSE
Бусад мэдээ
Үйл явдал

БОГД БАНК ХК 2022 ОНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА.

2023-01-18

Тайлант хугацаанд "Богд банк" ХК-ийн өөрийн хөрөнгө 116.67 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөө 700 хувиар өсгөж, жилд дунджаар 31 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Богд банк” /BOGD/ ХК 2022 оны IV улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны онцлох үр дүнгээ танилцууллаа.

Онцлох үзүүлэлт болон үйл явдлууд:

  • Богд банкны нийт хөрөнгө 2022 оны эцсийн байдлаар 476.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 46%-аар өссөн. 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт хөрөнгө 28.6 дахин өссөн бөгөөд жил бүр дунджаар 51 хувийн өсөлт үзүүлсэн байна.

  • Өөрийн хөрөнгө 116.67 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөө 700 хувиар өсгөж, жилд дунджаар 31 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • 2022 онд нийт 19.13 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2021 оны 10.78 тэрбум төгрөгийн ашгийн үзүүлэлттэй харьцуулахад 77%-иар өссөн байна.

  • 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/16.4%-тай, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 39.4%-тай байна.

Компанийн тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ