MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

БНХАУ-ЫН ЦАОФЕЙДИАН ГҮНИЙ БООМТОД ХҮРГЭЖ ӨГӨХ НӨХЦӨЛТЭЙ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРСНИЙ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-10-06

Тус арилжаанд нийт дөрвөн худалдан авагч үнийн санал ирүүлсэн ба дуудах доод үнээс 1.22 хувь буюу 2 ам.доллароор өсөж 165.6 ам.доллароор амжилттай арилжаалагдлаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1 багц буюу 6,400 тонн, 163.6 ам.долларын дуудах доод үнэтэй, БНХАУ-ын Цаофейдиан гүний боомтод хүргэж өгөх нөхцөлтэй Баяжуулсан коксжих нүүрсний анхны захиалгыг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар арилжихаар бүртгэсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БНХАУ-ын 1 багц буюу 6,400 тонн Баяжуулсан коксжих нүүрсний арилжааг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус арилжаанд нийт дөрвөн худалдан авагч үнийн санал ирүүлсэн ба дуудах доод үнээс 1.22 хувь буюу 2 ам.доллароор өсөж 165.6 ам.доллароор амжилттай арилжаалагдлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#company#event