MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

"БЛҮМСБЮРИ СЕКЬЮРИТИС ҮЦК" ХХК БОЛОН "МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК"-ИЙН ХАРИЛЦАГЧИЙН ДАНСЫГ "БУЛГАН БРОКЕР ҮЦК" ХХК-Д ШИЛЖҮҮЛЛЭЭ

2025-08-26

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 339 дугаар тогтоолоор дараах нэр бүхий компаниудын харилцагчдийн дансыг шилжүүллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 339 дугаар тогтоолоор Үнэт цаасны зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон "Блүмсбюри секьюритис ҮЦК" ХХК-ийн 1686 харилцагчийн дансыг, "Монгол хувьцаа" ҮЦК ХХК-ийн 90 харилцагчийн дансыг тус тус "Булган брокер ҮЦК" ХХК-д шилжүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#company#event