Үйл явдал
"БЛЭКСТОУН ИНТЕРНЭЙШНЛ ҮЦК" ХХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "МАЗААЛАЙ КАПИТАЛ ПАРТНЕРС ҮЦК" ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ
2023-07-20
Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "Блэкстоун интернэйшнл ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Мазаалай капитал партнерс ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 329 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/117 тоот тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "Блэкстоун интернэйшнл ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Мазаалай капитал партнерс ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ