MSE
Бусад мэдээ
Үйл явдал

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

2017-10-05

Бизнес эрхлэгчдэд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжийг танилцуулсан сургалт, семинарыг зохион байгууллаа.

Монголын хөрөнгийн бирж, Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газартай хамтран үнэт цаасны зах зээлээс хөрөнгө хэрхэн босгох тухай “САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ГАРЦ“ сэдэвт сургалт семинарыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр МХБ-ийн байранд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газарт бүртгэлтэй болон хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох сонирхолтой 20 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хамрагдаж урт хугацаатай санхүүжилтийг олон нийтээс хэрхэн татах талаарх мэдээлэл авч цаашид хөрөнгийн зах зээлээр дамжуулах санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо.