MSE
Бусад мэдээ
Үйл явдал

БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ БНХАУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН НҮҮРС, КОКС, ГАНГИЙН АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2025-08-26

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үйл ажиллагааг сурталчлах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд харилцагч талууд хэрхэн оролцох талаар танилцуулга, мэдээллийг 800 гаруй аж ахуйн нэгжүүдэд хүргэж ажилласан.

БНХАУ-ын ган, төмрийн хүдэр, өнгөт металл, эрчим хүчний олон улсын зах зээлийн мэдээ, мэдээллийг нийтэлдэг MySteel.com платформоос “БНХАУ-ын нүүрс, кокс, гангийн аж үйлдвэрлэлийн 14 дэх удаагийн чуулга уулзалт”-ыг 2025 оны 08 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд БНХАУ-ын Шандун мужийн Чиндао хотод зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг төлөөлөн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, УУБАБГ-ын Гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам нар оролцоод ирлээ.

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үйл ажиллагааг сурталчлах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд харилцагч талууд хэрхэн оролцох талаар танилцуулга, мэдээллийг 800 гаруй аж ахуйн нэгжүүдэд хүргэж ажилласан.

Тус чуулганд БНХАУ-ын уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээг хамарч буй уул уурхайн компани, коксын үйлдвэр, гангийн үйлдвэр зэрэг тус салбарын голлох төлөөллүүд оролцсон юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#event