MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"БИНСЭ" ХК МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 4989 УДААГИЙН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2015-06-02

"Бинсэ" ХК-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийг тохиолдуулж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Цогтбаяр, Гүйцэтгэх захирал Б.Батзаяа нар арилжааг нээлээ.

МХБ-д бүртгэлтэй "Бинсэ" ХК-ийн нэмж гаргаж буй 1,000,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийг тохиолдуулж 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Цогтбаяр, Гүйцэтгэх захирал Б.Батзаяа нар "Цан" цохин МХБ-ийн 4989 дэх удаагийн үнэт цаасны арилжааг нээлээ.

"Бинсэ" ХК-ийн нэмж гаргаж буй хувьцаа нэг бүрийг нь 744 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа юм. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2015 оны 6 дугаар сарын 3-16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Уг үнэт цаасыг худалдан авахыг сонирхсон хөрөнгө оруулагчид захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан өгч болно.

Гишүүн ҮЦК-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж авч болно.

Компанийн үнэт цаасыг танилцуулыг энд дарж харна уу.

Маркетинг Олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ