MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"БИ ДИ СЕК" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2022-02-18

Хувьцаа эзэмшигчиддээ 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

"Би Ди Сек” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №01/2022 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 50 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ